Номын сан

2016-10-26 15:27:00

9gorkQ2p3E.jpgТус сургуулийн номын санг  анх, сургуулийг  үүсгэн байгуулагчид, 60 сая төгрөгийн үндсэн хөрөнгө, 2’767’650 төгрөгийн 544 ном, сурах бичиг, 30,5 сая төгрөгийн сургалтын техник хэрэгсэл 7,4 сая төгрөгийн тогтмол хэвлэл,сургалтын материал,1-р  курсийн оюутнуудад зориулсан  ерөнхий суурь хичээл болох, математик, гадаад хэл, компьютер, бусад мэргэжлийн номуудыг худалдан авч номын сангаа баяжуулан, гадаад дотоодын гол гол хэвлэлийг захиалан  үйл  ажиллагаагаа  эхэлж байсан бөгөөд, одоо тус номын сан нь  40 хүний суудал  бүхий  уншлагын  танхим,  фондын өрөөтэй, орос , монгол , англи   бусад  хэлний  8300– гаран   номын фондтой,  нийт багш оюутнууддаа цаасан буюу  цахим  картаар  , мэргэжлийн ном, сурах  бичиг, сургалтын  материалаар үйлчлэхээс  гадна,  40 өөд  нэр төрлийн хэвлэмэл бус  материал ,10 гаран  нэр төрлийн мэргэжлийн  сонин сэтгүүл, тогтмол хэвлэлээр үйлчилж байна.

2008 оноос БСШУЯ- наас  номын  сангийн  үйл ажиллагааг   автоматжуулах  зорилгоор зарласан тендерт шалгарсан LIВ4U PC version номын сангийн цогц программыг номын  сандаа  авч  хэрэгжүүлснээр  номын  сангийн  үйл  ажиллагааг автоматжуулах,  оюутнуудад  цахим  картаар  үйлчлэх,  номоон  баркоджуулах, уншлага  үйлчилгээг  шуурхай  болгох, уншигчдад  дотоод  болон  интернетийн сүлжээг  ашиглан  номын  сангаар  үйлчлүүлэх  бололцоогоор  хангах   боломж бүрдэн  ажиллаж  байна. Мөн  оюутнуудад  зориулсан  хэвлэх  олшруулах материал каноны үйлчилгээ явуулахаас гадна, уншлагын танхимдаа  WiFi болон утасгүй интернэтэд холбогдсон  сүлжээний компьютер ажиллуулж оюутнууд электрон каталлогоос номын хайлт хийхээс гадна, багш нарын лецкийг мэргэжил тус бүрээр бүрэн ашиглах боломжтойн дээр мэргэжлийн ном болон бусад ном зохиолыг бүрэн эхээр нь унших боломж бүрдсэн юм.  Мөн номын сангийн бүх ном. ДДС буюу Дьюгийн 10тын англлаар ангилж,электрон каталогит орж дууссан ба оюутны үнэмлэх уншуулах болон бусад ажлууд дэс дараатайгаар хийгдэж байгаа болно.

MixKgSqVxx.jpgМөн хичээлийн жилийн эхэнд  мэргэжлийн  ном сурах бичгийн судалгааг  тэнхимүүдээр гаргуулан авч фонд баяжилтаа хийдэг байгаа.  Номын  сангаас  зохиох  СОНА болох Зохиолч уншигчийн  уулзалт, Номын фондоо баяжуулья” сэдэвт аян зохион байгуулахын хамт хичээлийн жил бүрээр номын сангийн хамгийн ихээр уншигдсан ном, тэргүүний уншигч шалгаруулахаас гадна мэдээлэл, сурталчилгааны ажлыг мэдээллийн самбар, булангаар дамжуулан  сурталчилж байгаа нь үйлчилгээний нэгэн шинэлэг төрөл болж байна. Мөн шинэ  ном, сэдэвчилсэн номын үзэсгэлэн гаргах,зурагт хуудсаар номын сангийн булангаар , мэдээлэл сурталчил гааны ажил  хийгдэж байгаагаас гадна  гадна багш  оюутнуудын дунд “ best seller  ном болон  ховор  шилдэг  номоор ярилцлага зохион байгуулах ажлыг хийж хэвшсэн байгаа

 Сургуулийн номын сангийн үндсэн үүрэг нь:
Сургалт судалгааны ажлын тасралтгүй үйл ажиллагааг хангаж, тэдгээрийн уялдаа холбоог гүнзгийрүүлэх мэдээллийн нэгж нь болж байгаа юм.
Номын сангийн дотоод журам  >>>

Номын сангийн цагийн хуваарь >>>

Номын сангийн үйл ажиллагааг зохицуулдаг сургуулийн эрх зүйн гол баримт бичиг нь номын сангийн үйлчилгээний журам, номын сангийн зөвлөлийн ажиллах журам бөгөөд уг журамд зааснаар номын сан ажлын өдрийн 9:00-18:00 цаг хүртэл тогтмол ажилладаг ба сорилго шалгалтын үеэр оюутан суралцагчдын үйлчилгээнд зориулж 20:00 цаг хүртэл нэмэлт цагаар үйлчилдэг болно. 

 





Зургийн цомог

Видео мэдээ


© 2017. Цэцээ Гүн Дээд Сургууль. Бүх эрх хуулиар хамгаалагдсан