Сургалтын алба

2016-11-03 15:36:00

Сургалтын албаны зорилго

Монгол Улсын боловсролын үзэл баримтлал,  сургуулийн  эрхэм зорилгыг үндэс болгон сургалт, судалгаа шинжилгээ, хүмүүжлийн өдөр тутмын болон төлөвлөгөөт ажлуудыг удирдлагаар хангах, зохион байгуулах, боловсролын хууль, сургуулийн дүрэм журмын дагуу  дээд боловсролын байгуууллагын стандартыг ханган биелүүлэх,  сургалтыг бүхэлд нь зохион байгуулах, түүний хэвийн үйл ажиллагааг хангахад оршино.

Сургалтын албаны чиг үүрэг

  • Сургалтын төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөрүүдийг боловсруулах, батлах, өөрчлөлт оруулах асуудлыг Боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын зааварт нийцүүлэх, батлагдсан дүрэм журмыг мөрдүүлж хэрэгжүүлэх, хяналт тавих.
  • Сургалтын процессыг мэргэжил тус бүрээр 4 жил, жил, хагас жил, улирал, cар, 7 хоногоор төлөвлөх
  • Мэргэжлийн боловсрол олгох үйл ажиллагааг олон улсын жишигт нийцүүлэх бодлого боловсруулах, сургалтын чанар, завсрын хийгээд эцсийн үр дүн, сургах үйл ажиллагааны зохион байгуулалт, дэг журмыг сургуулийн удирдлагын өмнө хариуцах
  • Сургалтын бодлого боловсруулах, сургалтын үйл ажиллагааг оновчтой зохион байгуулах
  • Сургалтын агуулгад технологийн өөрчлөлт хийх, шинэчлэх, онол арга зүйн дэвшил гаргах талаар санаачилгатай ажиллаж сургуулийн үйл ажиллагаанд үнэлэлт өгөх, сургуулийн хөгжлийн бодлогод санал оруулах
  • Сургалт-судалгааны ажлын нэгдлийг хангаж Сургалттай холбоотой эрх зүйн бичиг баримтуудыг боловсруулах, сургуулийн дүрэм журмын биелэлтэнд анхаарал тавих, мөрдүүлэх, хяналт тавих
  • Гүйцэтгэх ажлын хэмжээнд нэгжээс зохион байгуулж байгаа болон бусад арга хэмжээнд сургуулийн удирдлагыг төлөөлөн оролцох
  • Шууд харъяалах албан тушаалтныг сонгон шалгаруулж авах, санал өгөх, цагийн багштай гэрээ байгуулах,  багшлах боловсон хүчний бүтэц, бүрэлдэхүүнийг сайжруулах хэтийн бодлого боловсруулах, тэдний ажлыг үнэлж дүгнэх, шагнал урамшуулалд тодорхойлох, хариуцлага тооцох талаар сургуулийн захиргаанд санал оруулах
  • Шууд харъяалах албан тушаалтнуудын мэргэжил, ур чадвар, заах арга зүйг дээшлүүлэх, хэрэгцээт сургалтыг зохион байгуулах, сургалтанд хамруулах
  • Улирлын болон төгсөлтийн шалгалт, дадлага хамгаалалт, өдөр тутмын болон хичээлээс гадуур зохиогдох ажлын төлөвлөгөөг календарьчилсан болон дэлгэрэнгүй хэлбэрээр гаргаж батлуулан мөрдөх, биелэлтийг дүгнэх, хяналт тавих
  • Сургалттай холбоотой тайлан мэдээг цаг тухайд нь холбогдох байгууллагад гаргаж өгөх, хариуцах
  • Тэнхмийн үйл ажиллагааг сар тутам шалгаж, зөвлөлгөө өгөх, чиглүүлэх
  • Нийт багш, ажилтнуудын хурлыг удирдах, цаг үеийн болон тулгамдсан асуудлыг шийдвэрлэх
  • .Нийт багш нарын хичээлд сард 1-ээс доошгүй сууж зөвлөлгөө өгөх, тэдний ажлын гүйцэтгэл, үр дүн, сургалтын чанарыг шууд харъяалагдах ажилтны өмнө тайлагнах, хариуцах
  • Оюутан, суралцагчдын бичиг баримтын бүрдэл, элсэлт, төгсөлт, дадлагын ажил, мэдлэг, соёл, хандлагатай холбоотой асуудлуудыг шиийдэх
  • Оюутан, суралцагчдын явцын дүнг нэг бүрчлэн улирал улиралд нь тооцоо хийх, давтан шалгалт өгүүлэх, хичээл хоцролт, кредитийн нөхөлт, захирлын зөвлөлөөр оруулах, кредитийн тодорхойлолт гаргах асуудлуудыг шийдвэрлэх, санал оруулах
  • Оюутан, суралцагчдын голч дүнг бодох, сургалтын төлбөр төлөлт, kредит сонголт, богино хугацааны эчнээ сургалтыг зохион байгуулах, багш томилох, хяналт тавих
  • Oюутан, суралцагчид, багш, ажилтнуудын нийгмийн хариуцлагад эерэг, бүтээлчээр хандах, ажиллах, суралцах нөхцлийг хангахад санаачилга гаргах, тэдэнд тулгарч байгаа асуудлуудыг шийдвэрлэх, санал оруулах
  • Оюутан, суралцагчид, багш, ажилтнуудын санал хүсэлт, өргөдөл, гомдлыг шийдвэрлэх, тэдний эрх ашгийг хүндэтгэн үзэх, санал гаргах
  • Оюутан, суралцагчид, багш, ажилтнуудын мэдлэгийг өргөжүүлэх болон хандлагыг идэвхжүүлэх     сургалт, лекц, семинарыг байнга зохион байгуулах
  • Шинээр элссэн, анги дэвших, чөлөө авах, сургуулиас түр болон бүрмөсөн чөлөөлөх, шилжилт хөдөлгөөнийг зохицуулах асуудлуудыг тухай бүрт нь төлөвлөж, тушаал гаргуулах
  • Оюутан, суралцагчдын сурлага, хүмүүжлийн асуудлаар шиийдвэр гаргах, гаргасан шийдвэрээ бүрэн хариуцах
  • Сургуулийн элсэлт, төгсөлтийн бүхий л үйл ажиллагааг зохион байгуулах

Сургалтын албанд харъяалагдах тэнхим

  • Бизнесийн удирдлагын  тэнхим
  • Төрийн захиргааны удирдлагын  тэнхим
  • Уул уурхай, геодезийн тэнхим
  • Хүмүүнлэгийн ухааны тэнхим

Хамтран ажилладаг алба, байгууллага

Гадаад хамтын ажиллагаа:

  • Боловсролын бүх шатны байгууллага
  • Боловсролын бүх шатны сургуулиуд
  • Шинжлэх ухааны хүрээлэнгүүд
  • Төрийн болон бизнесийн байгууллагууд
  • Мэргэжлийн хяналтын байгууллагууд
  • Мэргэжлийн холбоод
  • Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл
  • Төрийн сан, боловсролын үнэлгээний төв

Дотоод хамтын ажиллагаа

  • Захирлын зөвлөл
  • Маркетингийн алба
  • Санхүүгийн алба
  • Мэргэжлийн тэнхмүүд
  • Оюутны зөвлөл
  • Номын сан

Бид танд Сургалтын албаараа дамжуулан дараах үйлчилгээг үзүүлнэ.

Үүнд:

1. Суралцагчын суралцах үйл ажиллагааг дэмжихтэй холбогдуулан:

  • Хичээл, мэргэжил сонгоход зөвлөгөө өгч, хөдөлмөрийн зах зээлийн судалгаа болон бусад шаардлагатай мэдээллээр хангах
  • Суралцагчын санал, хүсэлт, гомдлыг хүлээн авч, хариу өгөх, холбогдох албаар шийдвэрлүүлэх
  • Суралцагчын суралцах хугацааны холбогдох тодорхойлолт олгох

2. Суралцагчын суралцах хугацаанд гарч буй нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд анхаарч, тусламж дэмжлэг үзүүлэхтэй                       холбогдуулан:

  • Оюутныг дотуур байранд оруулах
  • Суралцагчийн эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагааг зохион байгуулах
  • Суралцагчын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хөдөлмөрийн зах зээлийн судалгаа хийж оюутанд мэдээлэх, хөдөлмөрийн харилцаа, зах зээлд бэлтгэх үйл ажиллагааг зохион байгуулах
  • Суралцагчын нийгмийн бусад шаардлагатай үйлчилгээнд хамруулах
  • Оюутны байгууллагуудтай хамтран ажиллах
  • Суралцагчын соёл, хүмүүжил, урлаг, спортын арга хэмжээ зохион байгуулах

Та доорхи бичиг баримтуудыг Сургалтын албанаас авч болно.

Үүнд:

  • Дүнгийн тодорхойлолт
  • Суралцаж буй тодорхойлолт
  • Чөлөө авах
  • Үргэлжлүүлэн суралцах хүсэлт гаргах





Зургийн цомог

Видео мэдээ


© 2017. Цэцээ Гүн Дээд Сургууль. Бүх эрх хуулиар хамгаалагдсан