Маркетингийн менежмент

2016-11-04 11:00:00

Маркетингийн менежмент 

0PJqwFIIfu.jpg

Аливаа байгууллагын маркетингийн менежер нь зах зээл ба хэрэглэгчдийн судалгаа шинжилгээ хийж, байгууллагын хэрэглэгчдийг тодорхойлон, тэдэнд зориулсан бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгох, үнийг удирдах, бараа түгээх, хэрэглэгчдийг идэвхижүүлэх арга зам, байгууллагын оршин тогтнох зах зээлийн үндсийн талаар суурь шийдвэр гаргадаг мэргэжилтэн юм.

Мэргэжлийн ур чадвар

·         Байгууллагын макро, микро орчинд судалгаа, шинжилгээ хийж дүгнэлт өгөх, үүнээс үндэслэн байгууллагын онцлогт нийцсэн бодлогыг боловсруулж, мөрдүүлэх,

·          Байгууллагын зорилтот зах зээл, бүтээгдэхүүний онцлогт тохирсон маркетингийн төлөвлөгөө, хөтөлбөрүүдийг боловсруулах,

·         Маркетингийн стратегийг тодорхойлох,

·         Зорилтот зах зээлийг тодорхойлж, түүнд хэрхэн үр дүнтэй хүрэх асуудлыг шийдвэрлэх,

·         Судалгаа, шинжилгээний үндсэн дээр зах зээлийн чиг хандлагыг тодорхойлох,

·         Компанит ажил болон удирдлагын төсвийг төлөвлөх,

·         Байгууллага болон бүтээгдэхүүний зурагт хуудас болон брошурыг боловсруулах,

·         Сошиал медиагийн стратегийн дизайныг төлөвлөх,

·         Үзэсгэлэн худалдаа, хурал цуглаан, биечилсэн борлуулалтыг зохион байгуулах,

·         Стратеги төлөвлөгөөний хэрэгжилтийг хянах, тайлан бичих,

·         Маркетингийн гүйцэтгэх болон туслах багийг удирдах,

Бусад ур чадвар

·         Бизнес төлөвлөгөө болон төсөл боловсруулах чадвартай

·         Компьютерийн хэрэглээний программуудыг эзэмшсэн

·         Интернэт болон сүлжээний орчинд ажиллах чадвартай

·         Хувийн менежмент

·         Илтгэх ур чадвар эзэмшсэн

·         Хууль эрхзүйн мэдлэгтэй

·         Харилцааны соёлтой, багаар болон бие даан ажиллах чадвартай

·         Албан бичиг хөтөлж, боловсруулах чадвартай

·         Англи хэлний мэдлэгтэй

Ажлын байр

·         Маркетингийн албаны дарга

·         Маркетингийн газрын захирал

·         Маркетингийн бүс хариуцсан менежер

·         Маркетингийн менежер

·         Брэнд менежер

·         Маркетингийн үйл ажиллагааны менежер

·         Олон нийтийн харилцааны менежер

·         Зар сурталчилгааны менежер

·         Бүтээгдэхүүн хариуцсан маркетингийн менежер

·         Сошиал маркетингийн менежер

·         Борлуулалтын суваг хариуцсан менежер

·         Борлуулалтын менежер

·         Дижитал маркетингийн менежер

·         Хэрэглэгч хариуцсан менежер

·         Маркетингийн судалгааны ажилтан

·         Идэвхижүүлэлтийн менежер

·         Үйлчилгээний менежер

·         Худалдааны төлөөлөгч

·         Гадаад харилцааны менежер





Зургийн цомог

Видео мэдээ


© 2017. Цэцээ Гүн Дээд Сургууль. Бүх эрх хуулиар хамгаалагдсан