Хүний нөөцийн менежмент

2016-11-04 11:01:00

Хүний нөөцийн менежмент

Q6DPjDkxzq.jpg

Байгууллагын хүний нөөцтэй холбоотой хүний нөөцийг бүрдүүлэх, хүний нөөцийг ашиглах, хүний нөөцийг хөгжүүлэхтэй холбоотой чиг үүргүүдийг макро, микро хүрээнд хэрэгжүүлэгч, зохицуулагч, зохион байгуулагч мэргэжилтэн юм.

Мэргэжлийн ур чадвар

·         Байгууллагын хүний нөөцийн өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийх, хүний нөөцийн цаашдын хөгжлийг тодорхойлж, хэрэгжүүлэх арга замыг тодорхойлох,

·         Шаардлагатай хүн хүч, мэргэжилтнийг сонгон шалгаруулж, тогтвортой, үр ашигтай ажиллуулах, хөгжүүлэх,

·         Шат шатны удирдах ажилтнуудыг шаардлагатай мэдээллээр хангах, ажил олгогч ажилтнуудыг холбох

·         Сул байгаа орон тоонд тохирох хүний нөөцийг таних, ур чадварыг нээн илрүүлэх, хөгжүүлэх болон зөв зохистой харилцаа үүсгэнэ

Бусад ур чадвар

·         Бизнес төлөвлөгөө болон төсөл боловсруулах чадвартай

·         Компьютерийн хэрэглээний программуудыг эзэмшсэн

·         Интернэт болон сүлжээний орчинд ажиллах чадвартай

·         Хувийн менежмент

·         Илтгэх ур чадвар эзэмшсэн

·         Хууль эрхзүйн мэдлэгтэй

·         Харилцааны соёлтой, багаар болон бие даан ажиллах чадвартай

·         Албан бичиг хөтөлж, боловсруулах чадвартай

·         Англи хэлний мэдлэгтэй

Ажлын байр

·         Бизнесийн ба бизнесийн бус байгууллагад хүний нөөцийн менежер

·         Дээд, дунд, анхан шатны салбар хэлтсүүдэд оффис менежер

·         Захиргаа, хүний нөөцийн албанд гадаад харилцаа, сургалт, хөгжлийн асуудал хариуцсан мэргэжилтэн

·         Гадаад дотоодын байгууллагад хүний нөөцийн салбарын удирдах ажилтан

·         Төрийн захиргааны болон үйлчилгээний байгууллагад мэргэжилтэн, хүний нөөцийн асуудал хариуцсан ажилтан

·         Бизнесийн байгууллагад зохион байгуулагч





Зургийн цомог

Видео мэдээ


© 2017. Цэцээ Гүн Дээд Сургууль. Бүх эрх хуулиар хамгаалагдсан