Сургалт танин мэдэхүйн “Алтан хонх” тэмцээн зохион байгуулагдав.

2016-11-07 22:25:00

Сургалт  танин  мэдэхүйн  “Алтан хонх” тэмцээн зохион  байгуулагдав.

Цэцээ Гүн” Менежментийн дээд сургуулийн оюутнуудын оюуны бүтээмжийг дээшлүүлэх, хичээлээс гадуурх цагийг үр дүнтэй өнгөрүүлэх, танин мэдэхүйн болон мэргэжлийн суурь хичээлүүдийн мэдлэгийг сэргээн батжуулах зорилгын хүрээнд зохион байгуулагдсан “Алтан хонх” тэмцээнийг Сургуулийн нэгдсэн төлөвлөгөөний дагуу Бизнесийн удирдлагын тэнхим, Төрийн захиргааны удирдлагын тэнхим, “Цэцэн маркетер”, “Мэргэн санхүүч” клубүүд хамтран 2016.11.03-ны өдөр зохион байгуулав.

Тэмцээний 1-р шатанд 42 оюутан оролцсоноос, Эчнээ-1 ангийн Н.Одбилэг /2-р байр/, 2-р шатанд 42 оюутан оролцсоноос Маркетингийн менежментийн 3-р курсын оюутан н.Даваацэрэн /1-р байр/ нар тус тус шалгарч, өргөмжлөл, мөнгөн шагналаар  шагнагдав.





Зургийн цомог

Видео мэдээ


© 2017. Цэцээ Гүн Дээд Сургууль. Бүх эрх хуулиар хамгаалагдсан