Бизнесийн удирдлагын тэнхим

2016-11-14 11:23:00

 

M78McrMdD0.jpg“Цэцээ Гүн” менежментийн дээд сургуулийн Бизнесийн удирдлагын тэнхим нь 1998 онд  үүсгэн байгуулагдсан,  2016-2017 оны хичээлийн жилд тэнхимийн зөвлөх багшаар Эдийн засгийн шинжлэх ухааны доктор, профессор Г.Цэдэндагва,  Монгол улсын гавьяат багш, Шинжлэх ухааны доктор, профессор Я.Шуурав, тэнхимийн эрхлэгчээр магистр Н.Батцэцэг,  тэнхимийн эрдмийн хамт олны 25 хувь нь доктор, 75 хувь нь магистр цолтой, ажиллаж байна. Манай сургууль нь 2 удаа магадлан итгэмжлэгдсэн бөгөөд тус тэнхимийн бизнесийн удирдлагын хөтөлбөр 2015 онд  Дээд Боловсролын Магадлан  итгэмжлэлийн Үндэсний Зөвлөлөөр магадлан итгэмжлэгдсэн.

Тэнхимийн зорилго: Санхүүгийн  менежмент болон Маркетингийн менежмент мэргэжлийн чиглэлийн сургалт, судалгааны ажлыг хөгжүүлж, харилцааны  ёс зүйтэй, удирдах арга барилыг эзэмшсэн, байгууллагын үндсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэгч чадварлаг боловсон  хүчнийг бэлтгэхэд оршино.

Бизнесийн удирдлагын тэнхмийн хамт олны үндсэн үүрэг бол  зөвхөн  мэргэжлийн бэлтгэл, мэдлэг чадварын  хувьд зохих  шаардлагыг хангасан  боловсон хүчин  бэлтгэх төдий бус  суралцагчдыг  ажил мэргэжил болон иргэний нийгмийн  идэвхтэй гишүүн болохынх нь хувьд  бүх талаар төлөвшүүлэх, оюутан суралцагчдад төрийн болон бизнесийн байгууллагын туршлагатай  ажилтнууд, практик менежерүүдийг урьж  кейс сургалтыг дүрд тоглуулах,  ур чадвар олгох зэрэг сургалтын аргаар зохион байгуулж, багш  үзэгчийн байр сууринаас  хандаж,  оюутан суралцагчдыг  өөрсдөө  сургалтыг удирдан  явуулах нөхцлийг  бүрдүүлж,  тэднийг идэвхжүүлэхээс гадна ажлын байр,  ажил олгогчийн  байр сууринаас  хандах хандлагыг  бий болгох, суралцагчдыг багаар ажиллах,  зохион байгуулах, төлөвлөлт хийх чадварыг  өөрсдөөр  нь үйлдүүлж, оюутнаар мэдлэг  бүтээлгэх замаар сургаж  байна.

Бизнесийн удирдлагын тэнхимийн харьяа Мэргэн Санхүүч, Цэцэн маркетер клубууд ажиллаж байна. Тус клубүүд нь Бизнесийн удирдлагын мэргэжлийн оюутнуудын онолын мэдлэгийг бататгах, практик үйл ажиллагааны аргыг судлах, хэрэглэх чадвар эзэмших, мэргэжлийн үг хэллэгүүдийг хэвшүүлэх, Оюутны эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг мэргэжлийн чиглэлээр явуулах, Албан болон албан бус харилцааны соёлд суралцуулах, бие даан болон багаар суралцах, ажиллах арга барилыг төлөвшүүлэх, Мэргэжлийн судалгаа, шинжилгээний программууд дээр ажиллах чадвар эзэмших зэрэг чиглэлүүдээр үйл ажиллагаагаа тогтмол явуулж байгаа болно.

 

Тэнхимийн багш нар

v5qaxy7hKw.JPG

 

             Н.Батцэцэг

 /Тэнхимийн эрхлэгч, магистр/

 

 

           Г.Олзбаяр

              /Докторант/

           Г.Төрбат

              /Магистр/

         Г.Өлзийбаяр

              /Магистр/

 

 

 





Зургийн цомог

Видео мэдээ


© 2017. Цэцээ Гүн Дээд Сургууль. Бүх эрх хуулиар хамгаалагдсан