"Volume" клуб

2016-11-15 11:01:00

Volume клуб нь 2011 онд тус сургуулийн англи хэлний багш болон оюутнуудын санаачлагаар байгуулагдсан.

 Байгуулагдснаас хойш өнөөг хүртэл үйл ажилагаагаа тогтмол явуулж, уралдаан тэмцээн байнга зохион байгуулж байгаа.

Клубын эрхэм зорилго:

Нийгэм улс орондоо сайн үйлсийг бүтээх, гишүүдийнхээ сурч боловсрох, соён гэгээрэх, өөрийгөө хөгжүүлэхэд туслах, таатай орчинг бүрдүүлэх, гишүүдийнхээ эрх нийтлэг эрх ашгийг дээдлэн хүндлэхэд оршино.

Клубын эрхэм зорилгын хүрээнд гишүүдийнхээ хөгжих эрхийн баталгааг хангахад чиглэсэн дараах зорилтуудыг хэрэгжүүлэн ажиллаж байна.

  • Клубын гишүүдийн оюунлаг нөөцөд тулгуурлан тэдний төвшинд тохирсон англи хэлний ярианы хичээлүүдийг явуулах.

  • Сард нэг удаа англи хэл дээр гадаадын шилдэг кинонуудыг клубын гишүүдэд үзүүлэх.

  • Хоёр сард нэг удаа англи хэл дээр клубын гишүүдийн дунд хөгжөөнт тэмцээн, уралдаан зохион байгуулах.

  • Клубын гишүүд өөрсдийн мэддэг англи дуу, шүлгийг бие биендээ зааж өгөх.

  • Тус сургуулийн багш, ажилчин албан хаагчид болон оюутнуудыг хамарсан “Халловин”-ы баярын үйл ажиллагааг зохион байгуулах.

 





Зургийн цомог

Видео мэдээ


© 2017. Цэцээ Гүн Дээд Сургууль. Бүх эрх хуулиар хамгаалагдсан