“Цэц оюу” клуб

2016-11-15 17:49:00

       Төрийн захиргаа удирдлага мэргэжлийн “Цэц оюу” клуб нь Оюутны эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлээр 2011 оны 10 дугаар сарын 21-нд Төрийн захиргаа удирдлагын тэнхимийн дэргэд байгуулагдан 5 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Клубын  үйл ажиллагаа, бүтэц зохион байгуулалт, чиг үүрэг, гишүүнчлэл нь дүрмээр зохицуулагддаг бөгөөд Парламентын мэтгэлцээн, Нутгийн удирдлагын кейс сургалт, Хүний эрх болон  оюутны эрх үүргийн талаарх сургалтуудыг жил бүр уламжлан болгон зохион байгуулдгаараа онцлогтой юм.

       Төрийн захиргаа удирдлагын “Цэц оюу” клубын зөвлөх багшаар төрийн захиргаа удирдлагын багш, хууль зүйн ухааны докторант Б.Бат-ерөөлт, төрийн захиргаа удирдлагын багш, магистр Б.Мөнхбат нар ажиллаж байна.

       “Цэц оюу” клубын эрхэм зорилго. Гишүүдийнхээ мэдлэг, боловсролыг дээшлүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулах, оюутнуудын бие даан суралцах, эрдэм шинжилгээ, судалгаа хийх чадварыг эзэмшүүлэх, мэдээ мэдээллээр хангахад оршино.

“Цэц оюу” клубын үйл ажиллагааны чиглэл

  • Оюутнуудад эрдэм шинжилгээ судалгааны арга зүйн сургалт зохион байгуулах

  • Эссэ бичих, Курсын ажил, Дипломын ажил, Илтгэл тавих, Мэтгэлцээний чиглэлээр  бие даан суралцах арга барилыг эзэмшүүлэх

  • Клубын үйл ажиллагаа нь оюутны эрх үүрэг, зан төлөвийг төлөвшүүлэх, эрх  ашгийг хөндөхгүй үйл ажиллагаа явуулах

  • Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдөд зориулсан “Нутгийн удирдлагын байгууллагын онол арга зүйн үндэс”, “Захиргааны акт түүний онцлог” сэдэвт сургалт

  • Сумын Нутгийн захиргааны байгууллагын удирдах болон гүйцэтгэх албан тушаалтнуудад зориулсан  “Сум хөгжүүлэх стратеги төлөвлөгөө боловсруулах арга аргачлал”, “Төрийн албаны шинэчлэл, ёс зүйн өнөөгийн байдал” сэдэвт сургалтуудыг зохион байгуулдаг. 





Зургийн цомог

Видео мэдээ


© 2017. Цэцээ Гүн Дээд Сургууль. Бүх эрх хуулиар хамгаалагдсан