“Цэцээ Гүн” Менежментийн Дээд Сургуулийн 2016-2017 оны хичээлийн жилийн "Багш, оюутны эрдэм шинжилгээний илтгэлийн уралдаан" 2017 оны 04 сарын 06-нд болох тул нийт багш, оюутнуудыг идэвхтэй оролцохыг урьж байна./Удирдамж, Анкет татах/

2017-03-20 12:31:00

“ЦЭЦЭЭ ГҮН” МЕНЕЖМЕНТИЙН ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ,  ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫН УДИРДАМЖ

Нэг. Эрдэм шинжилгээний хурлын зорилго: “Цэцээ Гүн” Менежментийн Дээд Сургуулийн  багш, оюутныг эрдэм шинжилгээ, судалгааны ажилд татан оруулах, тэднийг дэмжих, урамшуулах, бүтээлийг нь сурталчлах замаар шинжлэх ухааны онол, арга зүйн зүй тогтлыг танин мэдэж, ашиглах чадварыг дээшлүүлэхэд оршино.

        Хоёр. Хамрах хүрээ: “Цэцээ Гүн” менежментийн дээд сургуулийн судлаач багш, оюутнууд

Гурав. Сэдвийн хамрах хүрээ:  “Хүмүүн баялгийн хөгжил” сэдэвт ЭШ-ний хуралд менежментийн хөгжлийг тодорхойлогч хүчин зүйлүүд, орчин үеийн шинэ парадигмд дэвшүүлэн байгаа асуудлуудлуудтай холбоотой судлаач, багш, оюутнуудын илтгэлийг хүлээн авна.

Дөрөв. ЭШ-ний хурлын товлогдсон хугацаа:

Сургуулийн байрны 402 тоотод 2017 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 12.00 цагт  эхэлнэ.

Тав. Илтгэл хүлээн авах хугацаа:

 Илтгэлийг 2017 оны 3 дүгээр сарын 31-ны өдрийн 17.00 цаг хүртэл сургалтын алба Ч.Батжаргал 201 тоот өрөөнд хэвлэмэл 1 хувь мөн электрон хэлбэрээр jagaa.ch16@gmail.com  хаягаар хүлээн авна.

Зургаа. Зохион байгуулалт:

  1. Хурлыг Эрдмийн зөвлөл, эрдэмтдийн хамтарсан 5 хүртэлх шүүгчийн бүрэлдэхүүнтэй баг шүүн явуулна.

  2. Шаардлагатай гэж үзвэл ирүүлсэн материалыг  урьдчилан шалгаруулж хэлэлцүүлэгт  оруулах эсэхийг шийднэ. /Оюутан/

  3. Шалгарсан илтгэлүүдийг сургуулийн эрдэм шинжилгээний бичигт хэвлэх болон   Их дээд сургуулиудын дунд зохион байгуулагдах “Хүмүүн баялгийн хөгжил” эрдэм шинжилгээний бага хуралд оролцох эрх олгоно.

Долоо. Илтгэлд тавигдах ерөнхий шаардлага:

  • Шинжлэх ухааны үндэслэлтэй байх

  • Бодит судалгаа, тоо материалд суурилсан байх

  • Шинэлэг санаа дэвшүүлсэн байх

  • Байгууллагуудын хөгжилд хувь нэмэр оруулахуйц байх

  • Асуудал дэвшүүлж тодорхой үр дүнд хүрсэн байх

Найм. Илтгэлийн бичвэрт тавигдах шаардлага:

Илтгэлүүдийг эмхэтгэн хэвлэх тул бичвэрт тавигдах шаардлагуудыг хангасан илтгэлийг хүлээн авна.

  1. Эрдэм шинжилгээний бүтээл нь дараах хэсгүүдтэй байна.

  • Бүтээлийн нэр

  • Судлаачийн овог нэр, хаяг, электрон шуудангийн хаяг /Оюутан бүр эрдэм шинжилгээний ажлын удирдагчтай байна./

  • Товч хураангуй

  • Түлхүүр үг

  • Оршил

  • Бүтээлийн үндсэн хэсэг (Өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлууд, түүнийг шийдвэрлэх арга зам)

  • Дүгнэлт

  • Зөвлөмж

  • Ном зүй

  • Хавсралт

     2. ЭШ-ний бүтээлд тавигдах бичвэрийн шаардлагууд

  • Microsoft Office Word програм дээр бичигдсэн “doc”,  “docx” өргөтгөлтэй Unicode ашиглан Arial фондоор 12pt үсгийн хэмжээгээр бичигдсэн файл байна.

  • Хураангуй, түлхүүр үг, удиртгал, үндсэн хэсэг, дүгнэлт, ашигласан бүтээлийн жагсаалтыг оролцуулан А4 хэмжээтэй 8-10 хуудсанд багтаасан байна.

  • Ерөнхий гарчиг 14pt хэмжээтэй uppercase, bold форматтай, мөр хоорондын зай 1.5pt, цаасны дээд, доод, баруун, зүүн хэсгээс 2 см-ийн зай авсан байна.

  • Математик томьёоллыг Equation хэрэгслээр 12pt, bold, italic форматаар бичнэ.

  • Зураг, хүснэгт бүгд дугаар, нэртэй байх ба 10pt8 bold форматтай хуудасны голд байрласан байна.

Ес. Эрдэм шинжилгээний илтгэлийг хэлэлцүүлэх зарчим:

Илтгэлийг Power Point, Adobe Acrobat зэрэг програм хангамжийг ашиглан бэлтгэх бөгөөд илтгэх хугацаа 8 минут, асуулт хариулт 5 минут үргэлжилнэ.

Арав. Илтгэл тавих хүсэлтээ илэрхийлэх:

“Илтгэл тавих хүсэлт” товч анкетыг www.management.edu.mn болон www.facebook.com/tsetseegoun/ хаягнаас авч бөглөн jagaa.ch16@gmail.com хаягаар илгээнэ үү.

Арван нэг.  Шагнал урамшуулал:

Багш:

1 дүгээр байр – 1 /өргөмжлөл, мөнгөн шагнал/

2 дугаар байр – 1 / өргөмжлөл, мөнгөн шагнал /

Оюутнууд:

1 дүгээр байр – 1 /өргөмжлөл, мөнгөн шагнал /

2 дугаар байр – 1 / өргөмжлөл, мөнгөн шагнал /

3 дугаар байр – 1 /өргөмжлөл, мөнгөн шагнал /

Зохион  байгуулах комисс

Анкет татах  /Оюутан/        

Анкет татах /Багш/





Зургийн цомог

Видео мэдээ


© 2017. Цэцээ Гүн Дээд Сургууль. Бүх эрх хуулиар хамгаалагдсан