"ЦЭЦЭЭ ГҮН 2017" мэргэжил сурталчлах өдөрлөг

2017-04-22 11:52:00

       "Цэцээ Гүн" Менежментийн Дээд Сургууль нь 1998 онд байгуулагдсан ба Төрийн  захиргаа, Хүний нөөц, Маркетинг, Санхүүгийн  удирдлага, Компьютерийн программ хангамжийн өдөр  болон эчнээ  ангийн бакалавр, Бизнесийн удирдлагын Төрийн захиргаа, Хүний нөөц, Боловсролын  удирдлага мэргэжлийн  чиглэлүүдээр  магистрын сургалт  явуулаад 19 жил болж байна.   

      Ахлах  ангийн  сурагчдын хувьд мэргэжил  сонголт гэдэг  насан туршийн  амьдралын  утга учир, санасан бодсоноо хэрэгжүүлэх боломж, ажилтай, орлоготой байх   нөхцөлийг  бүрдүүлэх  анхны хариуцлагатай алхам байдаг. Сайтар судалж, бодит байдалд нийцсэн, алсыг харсан сонголт  амжилт авч ирдэг.

       Тус сургуулиас Ерөнхий  Боловсролын Сургуулийн 12-р ангийн сурагчдад  зориулж  2017 оны 04-р сарын 26-ны  өдөр 11:00-17:00 цаг хүртэл   "Цэцээ Гүн 2017" мэргэжил сурталчлах  өдөрлөг зохион байгуулж, "Мэргэжлээ хэрхэн  зөв сонгох вэ ?"   сэдвийн  хүрээнд сургалт явуулж,  өөртөө яг ямар мэргэжил  тохирох  боломжтойг тодорхойлох тест  ажиллуулан номын сан, компьютерийн лаборатори, лингафоны кабинет зэрэг  сургуулийн дотоод орчин, анги танхимуудын болон  мэргэжлүүдийн талаар  дэлгэрэнгүй  танилцуулна.

      Мэргэжил сурталчлах  өдөрлөгийн хүрээнд

            - Сурагч бүрт гарын  бэлэг

            - Хөгжөөнт тоглоом, танин мэдэхүйн  уралдаан тэмцээн

            - Манай  сургуульд суралцах хүсэл сонирхолтой  сурагчдын сургалтын төлбөрийн 10-40% хөнгөлөлтийн эрх  

              бэлэглэнэ.

            Иймд та  бүхнийг  анги хамт олноороо хүрэлцэн ирж, өргөнөөр оролцохыг урьж байна! 

            Бүртгэл: 2017 оны 04 сарын 25-ыг дуустал  91102668 утсаар бүртгэнэ.

R9reC1So1Z.jpg





Зургийн цомог

Видео мэдээ


© 2017. Цэцээ Гүн Дээд Сургууль. Бүх эрх хуулиар хамгаалагдсан