"Хүмүүн баялгийн хөгжил" сэдэвт эрдэм шинжилгээний илтгэлийн VI уралдаан амжилттай зохион байгуулагдлаа

2017-05-02 10:11:00

uv232eZMal.jpgМонгол улсын гавьяат багш, доктор /Ph.D/, профессор Нанзадын Цэндийн нэрэмжит "Хүмүүн баялгийн хөгжил" сэдэвт эрдэм шинжилгээний илтгэлийн VI уралдаан амжилттай зохион байгуулагдаж, нийт 20 илтгэл хэлэлцэгдсэнээс дараах илтгэлүүд тус тус шалгарлаа.
Багшийн төрөлд:
1-р байр- М.Эрдэнэтуяа /магистр/, Ж.Мөнхбат /докторант/, ХААИС-ийн ЭЗБС-ийн багш. Илтгэлийн сэдэв: "Төрийн албан хаагчдын ажлын үнэт зүйл ба хэмжилт"
2-р байр-Т.Мөнхтуяа "ЦГМДС"-ийн Төрийн захиргааны удирдлагын тэнхимийн эрхлэгч, магистр. Илтгэлийн сэдэв: "Хүмүүн капиталыг үнэлэх тэнцвэржүүлсэн үнэлгээний аргыг ашиглах боломж"

wnjrWQHKSG.jpg3-р байр- Б.Бат-Ерөөлт "ЦГМДС" төрийн захиргааны удирдлагын тэнхимийн багш, докторант. Илтгэлийн сэдэв: "Хүний нөөцийн үйл ажиллагаа ба хөдөлмөрийн хуулийн хэрэглээ, шүүхийн практикийг нэгтгэн судалсан нь"
Оюутны төрөлд:
1-р байр- А.Төгсбилэг, ШУТИС-ийн БУХС-ийн санхүү менежментийн 4-р курс. Илтгэлийн сэдэв: "Бизнесийн байгууллагын хүмүүн капиталын үнэ цэнийг тооцох нь" , Удирдагч багш: магистр Г.Гантөгс
2-р байр- Н.Хонгорзул, ХААИС-ийн ЭЗБС-ийн бизнес менежментийн 4-р курс. Илтгэлийн сэдэв: "Хүний нөөцийн сургалт, түүний үр дүнг дээшлүүлэх арга зам", Удирдагч багш магистр Г.Баярчимэг

KIWjcaqsUK.jpg3-р байр- Б.Анударь, "ЦГМДС"-ийн хүний нөөцийн удирдлагын 3-р курс. Илтгэлийн сэдэв: "Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн асуудалд", Удирдагч багш: магистр Э.Энх-Амар 
нар тус тус шалгарлаа.
Нийт оролцсон оюутан, судлаач багш нартаа цаашдын эрдмийн ажилд нь өндөр амжилт хүсье.

 

 

 

 

KwwnzSXgiy.jpg





Зургийн цомог

Видео мэдээ


© 2017. Цэцээ Гүн Дээд Сургууль. Бүх эрх хуулиар хамгаалагдсан