DDP гэж юу вэ?

2017-09-20 16:32:00

                                                                      DDP гэж юу вэ? 
     ngSU59wanD.jpg "Dual degree program" буюу "Хос эрдмийн зэрэгт хөтөлбөр" гэдэг нь сүүлийн жилүүдэд ялангуяа дээд боловсролын салбарт эрчимтэй хөгжиж байгаа хөтөлбөр юм. Манай нөхцөлд баклаврын түвшний хэмжээнд улсын мэдлийн болоод хувийн хэвшлийн хэд хэдэн их дээд сургуулиуд "2+2" нэртэйгээр хэрэгжүүлдэг энэхүү хөтөлбөр нь хамтын ажиллагаатай их дээд сургуулиудад хоёр хоёр жилээр ээлжлэн суралцаж хос дипломтой төгсгөдөг хөтөлбөр юм. Ихэвчлэн хоёр өөр улсын сургуулиуд хамтран хэрэгжүүлдэг бөгөөд үүний тулд хичээлийн зөрүүг арилгаж яг ижил түвшний сургалт явуулах шаардлагатай байдаг. 
       Манай сургууль нь 2015 оноос Японы Фүкүока мужийн "Кюүшүгийн мэдээлэл зүйн дээд сургууль"-тай хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллаж байгаа билээ. Тус сургууль нь мэдээлэлзүй болон менежментийн чиглэлээр 19 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа хувийн хэвшлийн дээд сургууль бөгөөд өөрийн харъяанд СӨБ-ийн байгууллага ерөнхий боловсролын сургууль, мэргэжилтэн бэлтгэх коллежийг давхар ажиллуулдаг. 
     Өнгөрсөн хугацаанд хоёр сургуулийн удирдлагын түвшний хүрээнд хамтын ажиллагаануудыг хэрэгжүүлж, арга туршлага солилцож ирсэн бол ирэх хичээлийн жилээс DDP хөтөлбөрийг эхлүүлэхээр санал нэгдэж, ажлын хэсэг байгуулаад байна. 
    Энэхүү хөтөлбөр хэрэгжиж эхэлсэнээр манай сургуулийн оюутнууд Япон улсад дээд боловсрол эзэмших үүд хаалга нээгдэх бөгөөд бидний зүгээс Япон талын сургалтын төлбөрийг Монгол улсын эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулж өгөх саналыг хамгийн эхэнд оруулаад байна. 

     Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг цаг тухайд нь сургуулийн албан ёсны сүлжээгээр хүргэж байх болно.





Зургийн цомог

Видео мэдээ


© 2017. Цэцээ Гүн Дээд Сургууль. Бүх эрх хуулиар хамгаалагдсан