"Цэцээ Гүн" Менежментийн Дээд Сургуулийн "Уран илтгэлийн аварга" шалгаруулах VI уралдаан болно

2017-10-30 16:06:00

DJoeYMcCZV.jpg

Хүний чадваруудаас уран илтгэх чадвар нь хамгийн хурдан амжилтанд хүргэдэг...

Нэг. ЗОРИЛГО

“Цэцээ Гүн” Менежментийн Дээд сургуульд суралцаж байгаа нийт оюутнуудын хүрээнд нийгэмд тулгараад байгаа асуудлуудын шийдлийг олох, бие даан судалгаа, шинжилгээ хийх, өөрийгөө нээж бусдад таниулах, хэл яриа илтгэх чадварын түвшинг дээшлүүлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх замаар нийгмийн хөгжил дэвшилд оролцох оролцоог нэмэгдүүлж, сургуулийн шилдэг илтгэгч оюутныг шалгаруулан, урамшуулахад оршино.

ХОЁР. ХАМРАХ ХҮРЭЭ

  1. “Цэцээ Гүн” Менежментийн Дээд сургуулийн оюутнууд

ГУРАВ. ИЛТГЭЛИЙН СЭДВИЙН ХҮРЭЭ

  1. Үндэсний эв нэгдэл, тусгаар тогтнол. /Хавсралтаар/

ДӨРӨВ. ТАВИГДАХ ШААРДЛАГА

  1. Илтгэл сэдвийн хүрээнд байх

  2. Шинжлэх ухааны үндэслэлтэй байх

  3. Илтгэгч өөрийн санааг дэвшүүлсэн байх

  4. Нэг ангиас оролцох илтгэгчдийн тоо хязгааргүй

  5. Илтгэлээ А4 цаас дээр шивж бэлтгэсэн байх /2-4 хуудас/

ТАВ. ЦАГИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

  1. Илтгэгч: Үндсэн илтгэл 5-8 мин

  2. Шүүгч, үзэгчид: Асуулт, хариулт 3-5 мин

ЗУРГАА. ТЭМЦЭЭН ЯВАГДАХ ГАЗАР

  1. “Цэцээ Гүн” Менежментийн дээд сургууль 2017.11.07-нд 14.00 цагт, 402 тоот анги

ДОЛОО. ТЕХНИКИЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ ХУРАЛ

  1. Тэмцээний бүртгэл 2017.10.30-2017.11.03 өдөр 301 тоот Г.Олзбаяр багш.

  2. Техникийн зөвлөгөөн 2017.11.03 өдөр, оролцсон оюутнуудад мандат олгоно.

  3. Хугацаа: 2016.11.07-нд, 14.00 цагт, 402 тоот анги.

НАЙМ. ШАГНАЛ

  1. Нэгдүгээр байр: 1 оюутан, өргөмжлөл, Алтан медаль, үнэ бүхий зүйл

  2. Хоёрдугаар байр: 1 оюутан, өргөмжлөл, Мөнгөн медаль, үнэ бүхий зүйл

  3. Гуравдугаар байр: 1 оюутан, өргөмжлөл, Хүрэл медаль, үнэ бүхий зүйл





Зургийн цомог

Видео мэдээ


© 2017. Цэцээ Гүн Дээд Сургууль. Бүх эрх хуулиар хамгаалагдсан