“Үндэсний эв нэгдэл, тусгаар тогтнол” уран илтгэлийн уралдаан амжилттай зохион байгуулагдлаа

2017-11-10 09:10:00

         uxOfLPUCsu.jpg“Цэцээ Гүн” менежментийн дээд сургуулийн 2017-2018 оны хичээлийн жилийн календарчилсан төлөвлөгөөнд тусгагдсан “Уран илтгэлийн аварга шалгаруулах” VI уралдаан энэ жил “Үндэсний эв нэгдэл, тусгаар тогтнол” ерөнхий сэдвийн хүрээнд зохион байгуулагдлаа.   Шүүгчдийн бүрэлдэхүүнд “Цэцээ Гүн” Менежментийн дээд сургуулийн магистрантурын хамгаалуулах зөвлөлийн дарга, доктор, профессор Я.Шуурав, Сургалтын албаны дарга, докторант Ч.Батжаргал, Бизнесийн удирдлагын тэнхимийн эрхлэгч, магистр Н.Батцэцэг нар ажиллаж  илтгэгчдийг илтгэх ур чадвар, сэдвийн агуулга, үйл хөдлөл, биеийн хэлэмж, дуу хоолойны өнгө, өргөлт, сонсогчдыг татан төвлөрүүлж байгаа байдал, цаг баримтлал, хувцаслалт зэрэг үзүүлэлтүүдээр дүгнэлээ.

      16UNEuzS1X.jpg Тэмцээнд БМ-1, БМ-2, БМ-3, БМ-4, ТЗУ Эчнээ-1, 2 ангийн 5 оюутан оролцсоноос  1-р байр, алтан медаль  ТЗУ-4 ангийн Ц.Отгонтуяа “Монгол орны экологийн аюулгүй байдал” сэдвээр, 2-р байр, мөнгөн медаль СМ-4 ангийн Т.Буяннэмэх “Үндэсний эв нэгдэл ба залуусын үүрэг, хариуцлага” сэдвээр, 3-р байр, хүрэл медаль ХНУ-4 ангийн Б.Ганхүү “Монголчуудын итгэл үнэмшил” сэдвээр тус тус байр эзэлсэн байна.

        Энэ жилийн  нэг онцлог нь “Монгол бахархалын өдөр”-ийг угтан, “Үндэсний эв нэгдэл, тусгаар тогтнол” ерөнхий сэдвийн хүрээнд 40 дэд сэдэв боловсруулан оюутнууд оролцсонд оршино.

 

EnhWCLynJm.jpg

t65hdwwp8B.jpg





Зургийн цомог

Видео мэдээ


© 2017. Цэцээ Гүн Дээд Сургууль. Бүх эрх хуулиар хамгаалагдсан