Шинэ жилийн мэндчилгээ

2017-12-20 11:03:00

CAgwpUdp3v.jpg      Хүмүүний нийгэм хөгжин дэвшсээр боловсролыг эрхэмлэж, эзэмшсэн боловсролоороо үнэлэгдэх учиртай цаг үед бид амьдарч байна. Боловсрол бидэнд дүрмийн дагуу зөв бичиж, дөрвөн аргаар тоо бодоход сургахаас гадна орчин цагийн нийгэмд хэрхэн амьдрах ухааныг заадаг болов уу. Мөн асар их хэмжээний мэдээлэлүүд хязгааргүй хурдацтайгаар тархдаг эрин үед бид амьдарч байна. Ийм нөхцөлд аливаа мэдээллийг тодорхой хэмжээнд ангилж, ялгаж, хэрэгцээтэйг нь авч ашиглах арга ухааныг боловсролоор дамжуулан авах боломжтой.

         Улиран өнгөрч буй 2017 он бол тус сургуулийн хувьд ололт амжилт арвинтай, олон томоохон шинэчлэл өөрчлөлтүүдийг эхлүүлсэн жил боллоо. 
Тус сургууль нь 1998 оноос хойш Менежментийн шинжлэх ухааны чиглэлээр дагнан сургалт явуулж, өнөөг хүртэл бакалавр болон магистрын зэрэгтэй нийт 1200 орчим мэргэжилтэнг бэлтгэн гаргажээ.

        2018 оныг бид дараагийн хорин жилийн сургуулийн хөгжил дэвшлийг Монгол улсын боловсролын салбарын хөгжилтэй уялдуулах нэн чухал жил болгон тодорхойлж, Японы их дээд сургуультай хамтран хос эрдмийн зэрэгт  "2+2" хөтөлбөр, өөрсдийн оюутнуудыг Япон улсад дадлагажуулах, хэлний бэлтгэлд хамруулах,  Япон загварын  сургалттай ахлах сургууль байгуулах, Их сургууль болон өргөжих гэх мэт томоохон шинэчлэл, өөрчлөлтийн ажлуудыг хамтран ажилладаг Япон улсын боловсролын салбарын байгууллагуудтай хамтран эхлүүлээд байна. 
           Өнөөг хүртэл туулж ирсэн хорин жилийн замналыг үүсгэн байгуулагчид, хамтран ажилладаг хувь хүн, албан байгууллагууд, зорилго нэгтэй боловсролын салбарын эрдэмтэн багш ажилчид, суралцагч оюутан, төгсөгч Та бүхний хүчээр даван туулж ирсэн бөгөөд цаашид ч Та бүхэнтэйгээ хамтран ажиллаж, боловсролын салбарын хөгжил дэвшилд өөрсдийн өчүүхэн хувь нэмрийг оруулсаар байх болно гэдэгт найдаж байна. 

                         Улиран одох хуучин оныг амжилт бүтээлээр үдэж
                         Угтан ирэх шинэ жилдээ аз жаргалаар бялхан байхыг хүсэн ерөөе 

                                                                              Та бүхэн шинэ оноо сайхан угтаарай 

                                                      "Цэцээ Гүн" Менежментийн Дээд сургуулийн эрдмийн хамт олон





Зургийн цомог

Видео мэдээ


© 2018. Цэцээ Гүн Дээд Сургууль. Бүх эрх хуулиар хамгаалагдсан