ЭЧНЭЭ АНГИЙН НЭРЭМЖИТ ГАР БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ.

2018-04-09 19:41:00

Y545Oaa019.jpg    Оюутнуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх, спортын хүмүүжил олгох, бие бялдарыг хөгжүүлэх, нийтийн бие тамирын хөгжилд зохих хувь нэмэр оруулах зорилгоор жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг Эчнээ ангийн нэрэмжит "Гар бөмбөг"-ийн тэмцээн 2018 оны 3-р сарын 24-ны өдөр амжилттай болж өнгөрлөө. Тус тэмцээнд нийт эрэгтэй, эмэгтэй 11 багийн тамирчид өрсөлдсөнөөс Эрэгтэй 1-р байр, Алтан медаль Магистрын баг, 2-р байр Мөнгөн медаль Эчнээ-2 ангийн баг, Эмэгтэй 1-р байр, Алтан медаль БМ-1-3 ангийн баг, 2-р байр, Мөнгөн медаль Эчнээ-2 баг тус тус байр эзэлж, Эрэгтэй шилдэг тоглогч Магистрантрын ангийн Р.Тамираа, Эмэгтэй шилдэг тоглогч ХНУ-3 ангийн оюутан Ч.Вансэмбэрүү нар шалгарсан. Багийн дүнгээр Эчнээ-2 йн баг тэргүүлж, шилжин явах цомоо авсан.

Тэмцээнд амжилттай оролцсон тамирчиддаа баяр хүргэе!

 

 

 

t3IwMVdCuv.jpgpyHH5HeYoW.jpg





Зургийн цомог

Видео мэдээ


© 2018. Цэцээ Гүн Дээд Сургууль. Бүх эрх хуулиар хамгаалагдсан