Элсэлтийн журам


Нэг. Элсэгчдэд тавих шаардлага

·  Элсэгч нь бүрэн дунд боловсрол болон түүнээс дээш шатны боловсрол эзэмшсэн байвал зохино.

·  Ерөнхий шалгалтанд сургуулийн элсэлтийн шалгалтын босго оноог хангасан нөхцөлд харгалзах шалгуур болон нэмэлт шалгалтыг нэмж авахгүй бөгөөд энэхүү оноо нь элсэн суралцах үндсэн шалгуур болно.

Оюутан элсүүлэх шалгаруулалт

  • БСШУЯ-наас баталсан хяналтын тоонд багтаан ерөнхий шалгалтанд авбал зохих нийт онооны 50%-иас дээш оноо авч сургуулийн элсэлтийн шалгалтын босго онооны болзлыг хангасан элсэгчдийг элсүүлэх бөгөөд нийслэл, аймаг орон нутгаар элсэгчдийн тоонд хязгаарлалт тогтоохгүй.
  • Элсэгчдийн ерөнхий шалгалтанд авсан оноо тэнцсэн тохиолдолд бүрэн дунд боловсролын үнэмлэхний дундаж үнэлгээг харгалзан шийдвэрлэнэ.
  • Элсэхийг хүсэгчид нь мэргэжлийн чиглэлүүдийн элсэлтийн шалгалт авах хичээлүүдийн улсын болон олон улсын олимпиадад шагналт байр хүртэлх амжилт үзүүлсэн бол тухайн сонгосон чиглэлээр шалгалтгүйгээр шууд элсүүлнэ.
  • Элсэгч нь өмнө нь өөр мэргэжлээр их, дээд сургууль, коллеж төгссөн бол ерөнхий шалгалт өгөхгүйгээр өөрийн сонгосон мэргэжлээрээ тус сургуульд элсэн суралцах боломжтой.
  • Тус сургуульд элсэх болзол хангасан элсэхийг хүсэгчдээс хийх шалгаруулалтыг 2016 оны 7-р сарын 20-ны дотор эцэслэн шийдвэрлэж хариуг мэдээллийн хэрэгслээр болон биечлэн мэдэгдэнэ.

 

Элсэгчдийн бүртгэл бүрдүүлэх материал хугацаа:

Элсэхийг хүсэгчид нь дараах материалыг бүрдүүлнэ. 

Үүнд:

1.      Тус сургуульд элсэхийг хүссэн өргөдлийг загварын дагуу бичих

2.      Бүрэн дунд боловсролын болон түүнээс дээш шатны боловсролын бичиг баримт бичгийг баталгаажуулсан хуулбар

3.      Иргэний үнэмлэхний хуулбар

4.      Цээж зураг 2 /3х4/

 

Ерөнхий шалгалтын оноогоор тус сургуульд элсэх болзол хангаж хяналтын тоонд багтсан элсэгчдийг 2016 оны 8-р сарын 20-30 ны өдрүүдэд өөрийн сургуулийн хичээлийн байранд бүртгэнэ. Дурьдсан хугацаанд бүртгүүлээгүй бол сургууль орхисонд тооцож хасна. Элссэн элсэгчид бүртгүүлэхдээ дараах баримт бичгийг бүрдүүлсэн байвал зохино. Үүнд:

1.      Иргэний үнэмлах,

2.       Бүрэн дунд боловсролын болон түүнээс дээш шатны боловсролын баримт бичиг,

3.      Ерөнхий шалгалтын дүнгийн тодорхойлолт,

4.      Сурагчийн хувийн хэрэг, 10 жилийн тодорхойлолт,

5.      Цээж зураг 3 хувь /3х4/,

6.      Бүртгэлийн хураамж 5000 төгрөг,

7.     Хууль тогтоомжид заагдсан хөнгөлөлтөөр төлбөр төлөх бол холбогдох баримт бичгийг бүрдүүлэн авчрах,