"ЦЭЦЭЭ ГҮН" МЕНЕЖМЕНТИЙН ДЭЭД СУРГУУЛИЙГ ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧИД
"ЦЭЦЭЭ ГҮН" МЕНЕЖМЕНТИЙН ДЭЭД СУРГУУЛИЙГ ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧИД
2018 оны 11 сарын 23

Анхны үүсгэн байгуулагчдын товч намтар

ИХХЭТ овогт Галсанпунцагийн ГАНХУЯГ

       Эдийн Засагч мэргэжилтэй тэрээр ажил амьдралын гараагаа хуучнаар МУИС-ийн харьяа Полетехникийн дээд сургуулийн Эдийн засгийн тэнхимд багшаар эхлүүлж байжээ.  Ерээд оны дундуур улс төрийн албан тушаалд томилогдон ажиллаж байхдаа төрийн албан хаагчдын мэдлэг боловсролыг дээшлүүлэх шаардлагатайг ойлгож, "Орон нутгийн удирдлагын хөгжлийн сан"-г журмын нөхөд, эрдэмтэн багш нарын хамт байгуулан, төрийн байгууллагуудын захиалгат сургалтыг явуулж эхэлсэнээр Цэцээ Гүн Менежментийн Дээд сургуулийн үндэс анх тавигдсан юм.  Хамт олондоо "Буурал" хэмээн хүндлэгддэг байсан тэрбээр Монгол улсын хөгжлийг боловсролоор дамжуулан харж байсан бөгөөд түүний үзэл бодол, тарьсан модыг өдгөө үр хүүхдүүд нь үргэлжлүүлэн авч явж, өөр шиг нь нөмөр нөөлөгтэй, олон салаа мөчир бүхий саглагар мод болгохын төлөө хичээн ажиллаж байна.

Монгол Улсын Гавъяат Багш  Доктор, профессор Нанзадын ЦЭНД

           Санхүүгийн техникумыг "Төсвийн нягтлан бодогч" мэргэжилээр төгссөн Н.Цэнд нь ажил амьдралын гараагаа БНМАУ-ын Сангийн Яамны хянан байцаах газарт байцаагчаар эхлүүлж байжээ.  Улмаар 1964 оноос тухайн үеийн Эдийн засгийн дээд сургуульд багшлах болсоноос хойш амьдралынхаа 50 орчим жилийг боловсролын салбарыг хөгжүүлэх буянтай үйлсэд зориулжээ.  Монгол улсад менежмент гэдэг үг анх орж ирсэн цагаас л энэ салбараар дагнан олон арван сурах бичиг, гарын авлага, эрдэм шинжилгээний илтгэл, өгүүллүүдийг тууриван гаргасан түүний олон шавь нар нь өдгөө улс орны хөгжүүлэх үйсэд тасралтгүй хувь нэмрээ оруулсаар яваа билээ.  Тэрбээр өөрийн шавь Г.Ганхуягын санаачлага хүсэлтээр "Цэцээ Гүн" Менежментийн Дээд сургуулийг хамтран үүсгэн байгуулж, сургалтын хөтөлбөр төлөвлөгөөг боловсруулан, захирал, удирдах зөвлөлийн даргаар нь ажиллаж байсан бөгөөд түүний дээд боловсролд оруулсан хувь нэмрийг Төр засгаас "..их дээд сургуулийн сургалтанд шинэ технологи, шаталсан сургалтыг нэвтрүүлэх, менежментийн шинжлэх ухааныг хөгжүүлж, эдийн засаг, менежментийн мэгэжлийн боловсон хүчин бэлтгэхэд оруулсан бүтээлч хувь нэмрийг тань үргэлж бахархаж явдаг тул..." хэмээн үнэлэн 2006 онд Монгол улсын Гавьяат багш цолоо шагнасан билээ.

Монгол Улсын Гавъяат багш  Доктор, профессор  Самбуугийн ЛАМБАА

         С.Ламбаа Архангай аймагт 1950 онд төрж, МУИС-ийг Авто тээврийн инженер эдийн засагч мэргэжлээр төгсөөд шууд төрлөх сургуульдаа багшлан ажил амьдралын гараагаа эхлүүлжээ.  Улмаар Дээд боловсролын Улсын хороо, Боловсролын яам, Шинжлэх ухаан дээд боловсролын улсын хороо зэрэг боловсрол, эрдэм шинжилгээний байгууллагуудад мэргэжилтэн, хэлтсийн даргын албыг хашиж, улмаар чөлөөт зах зээлийн харилцаанд шилжих үеээс "Сургалт импекс" компани, "Эрдэм"цогцолборт Ерөнхий захирлаар ажиллаж байв. Тэрбээр 1996 оноос хойш УИХ-д гурвантаа сонгогдож, Эрүүл мэндийн сайдаар хоёронтоо томилогдон ажилласан нэр хүндтэй улс төрч төдийгүй шог зургийн чамгүй авьяастайг олон хүн мэддэг болов уу.

Цэцээ Гүн Менежмэнтийн Дээд сургуулийг үүсгэн байгуулалцахад гар бие оролцон, удирдах зөвлөлийн даргын албыг нэр төртэй хашиж, өдгөө ч үүсгэн байгуулагчийн хувьд сургуулийн хөгжлийн бодлого боловсруулах, магистрын диплом удирдах зэргээр тулгыг нь тулалцсан сургуультайгаа хамтран ажиллаж байгаа түүний Боловсролын салбарт оруулсан хувь нэмрийг төрөөс үнэлэж, 2006 онд МУ-ын гавъяат багш цол хүртээсэн билээ.

Монгол Улсын Гавъяат багш,  Эдийн Засгийн Шинжлэх Ухааны доктор, профессор Гүржавын ЦЭДЭНДАГВА

        Сургууль байгуулах анхны хурал дээр боловсролын салбарын оргил нь болохыг билигдэж, "Цэцээ Гүн" хэмээн нэрлэх санал тавьж байсан Г.Цэдэндагва багш маань 1946 онд Баянхонгор аймгийн Баян-овоо сумын нутаг “Дуут” гэдэг газар төржээ.  Тэрээр Баян-овоо сумын бага сургууль, аймгийн төвийн дунд сургууль, Санхүү-Эдийн Засгийн Техникум /хуучнаар/, Монгол Улсын Их Сургууль, ОХУ-ын Нийгмийн Ухааны Акадамийн аспирантур, докторантурыг тус тус төгссөн. 1982 онд эдийн засгийн ухааны дэд доктор, 1990 онд эдийн засгийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан, инженер-эдийн засагч мэргэжилтэй.

Тэрбээр Намын дээд сургууль, Улс төрийн дээд сургууль, Төр нийгэм судлалын Академи, МУИС-д багш, эрдэмтэн нарийн бичгийн дарга, секторын эрхлэгч, декан зэрэг ажил эрхэлж, их дээд сургуульд 30 гаруй жил багшилсан туршлагатай сурган хүмүүжүүлэгч юм. Мөн өөрийн мэргэжлийн дагуу 400 гаран эрдэм шинжилгээний ном товхимол, гарын авлага хэвлүүлэн гаргажээ.  Түүний шавь нараас Ардын уран зохиолч Дөнгөтийн Цоодол, Хөдөлмөрийн баатар Г.Батмөнх, С.Норовсүрэн, Соёлын гавьяат зүтгэлтэн Ай. Төмөр-Очир, Р.Чулуун зэрэг хүмүүс төрөн гарчээ.

Мөн Улсын Их Хурлын гишүүнээр 1992-1996 сонгогдон ажиллах хугацаандаа тухайн үеийн Эдийн Засгийн Бодлого, Дэд Бүтцийн Хөгжлийн Байнгын Хорооны даргаар ажиллаж, Гадаадын Хөрөнгө Оруулалтын Тухай, Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай, Үнэт цаасны тухай, Эрчим хүчний тухай, Татварын тухай, Төрийн өмчийн тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай зэрэг өөрийн үндсэн мэргэжилтэй холбогдох МУ-ын хууль, мөн 1993-1996 оны Монгол улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэл болон жил бүрийн төсвийн тухай хуулиудын төслийг байнгын хороогоор хэлэлцүүлэн Улсын Их хурлаар батлуулахад ихээхэн хувь нэмэр оруулсан чадварлаг эдийн засагч юм.

Г.Цэдэндагвын боловсролын салбарт оруулсан хувь нэмрийг төр засгаас үнэлэж, 2001 онд Алтан гадас одон, 2016 онд Монгол Улсын гавъяат багш цол тэмдэгээр шагнасан бөгөөд өнөөг хүртэл нэрийг нь хайрласан Цэцээ Гүн Менежментийн дээд сургуулийнхаа тулгыг тулан, галыг манасаар яваа билээ.

ИХХЭТ овогт Ганхуягийн МӨНХБАТ

     "Цэцээ гүн" менежментийн дээд сургуулийг үүсгэн байгуулагч Г.Ганхуягийн том хүү Г.Мөнхбат нь Санхүү,эдийн засагч мэргэжилтэй Төрийн удирдлагийн магистр,ШУТИС- ийн хүндэт магистр зэрэгтэй.  Тэрбээр Монгол банк, "Баянцээл" ХХК-д өөрийн мэргэжлээр ажиллаж байгаад 2002 оноос аавынхаа үйл хэргийг өвлөн үргэлжлүүлж, өнөөг хүртэл "Цэцээ Гүн" Менежментийн дээд сургуулийнхаа захирал, Удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байна.  Захирлаар ажиллах хугацаандаа сургуулийн хөгжлийн замналд тулгарч байсан олон хүнд цаг үеийг цэгцтэй төлөвлөгөө, алсын хараатай бодлогоор удирдан магадлан итгэмжлэлийн үндсэн шаардлага болох өөрийн гэсэн зориулалтын байртай болохыг амжилттай шийдвэрлэж, магадлан итгэмжлэгдсэн дээд сургууль болж цаашдын хөгжилд хүрэх эхлэлийг тавьсан юм.

Хөтөлбөрүүд

Нягтлан бодох бүртгэл /Бакалавр/ Мэргэжлийн ур чадвар Бизнесийн болон санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа, гадаад орчинд шинжилгээ хийж дүгнэлт өгөх, түүний бодлого, технолог...

Дэлгэрэнгүй
Хүний нөөцийн менежмент /Бакалавр/ Байгууллагын хүний нөөцтэй холбоотой хүний нөөцийг бүрдүүлэх, хүний нөөцийг ашиглах, хүний нөөцийг хөгжүүлэхтэй холбоотой чиг үүргүүдийг макро...

Дэлгэрэнгүй
Бизнесийн удирдлага /Магистр/ “Бизнесийн удирдлага”-ын магистрын зэрэг олгох хөтөлбөрийн зорилт нь шинжлэх ухаан, боловсролын салбарт улс төр, нийгэм, эдийн засаг, бизнесийн ухааны ...

Дэлгэрэнгүй
Санхүүгийн менежмент /Бакалавр/ Санхүүгийн удирдлагыг хэрэгжүүлэх, төсөв төлөвлөгөө зохиох, тайлан тэнцэлд шинжилгээ хийж санал, дүгнэлт боловсруулах, санхүүгийн хяналт, шалгалт хий...

Дэлгэрэнгүй
“Боловсрол судлал”-ын магистрын зэрэг олгох хөтөлбөрийн зорилт нь шинжлэх ухаан, боловсролын салбарт улс төр, нийгэм, эдийн засаг, бизнесийн ухааны чиглэлээр сургалт, эрдэм шинжилгээ...

Дэлгэрэнгүй
Удирдлагын ажиллагаанд оролцогчдын харилцааг зохицуулж буй эрх зүйн салбар, институт, төрийн онол, төрийн алба, нийтийн захиргааны удирдлага, удирдахуйн ухаан, маркетингийн өргөн мэд...

Дэлгэрэнгүй
Хэрэглэгчдэд зориулан дээд зэргийн брэндийг бүтээх, түүнийг түгээх, үр ашигтай харилцаа холбоо тогтоох замааар хэрэглэгчидтэй болох тэднийг тогтоон барих, улмаар нэмэгдүүлэх ажлыг хэ...

Дэлгэрэнгүй