Элсэлтийн журам
2018 оны 10 сарын 10

Элсэлтийн журам

Нэг. Элсэгчдэд тавих шаардлага

·         Элсэгч нь бүрэн дунд боловсрол болон түүнээс дээш шатны боловсрол эзэмшсэн байвал зохино.

·         Ерөнхий шалгалтанд сургуулийн элсэлтийн шалгалтын босго оноог хангасан нөхцөлд харгалзах шалгуур болон нэмэлт шалгалтыг нэмж авахгүй бөгөөд энэхүү оноо нь элсэн суралцах үндсэн шалгуур болно.

Хоёр. Оюутан элсүүлэх шалгаруулалт

·         БСШУЯ-наас баталсан хяналтын тоонд багтаан ерөнхий шалгалтанд авбал зохих нийт онооны 50%-иас дээш оноо авч сургуулийн элсэлтийн шалгалтын босго онооны болзлыг хангасан элсэгчдийг элсүүлэх бөгөөд нийслэл, аймаг орон нутгаар элсэгчдийн тоонд хязгаарлалт тогтоохгүй.

·         Элсэгчдийн ерөнхий шалгалтанд авсан оноо тэнцсэн тохиолдолд бүрэн дунд боловсролын үнэмлэхний дундаж үнэлгээг харгалзан шийдвэрлэнэ.

·         Элсэхийг хүсэгчид нь мэргэжлийн чиглэлүүдийн элсэлтийн шалгалт авах хичээлүүдийн улсын болон олон улсын олимпиадад шагналт байр хүртэлх амжилт үзүүлсэн бол тухайн сонгосон чиглэлээр шалгалтгүйгээр шууд элсүүлнэ.

·         Элсэгч нь өмнө нь өөр мэргэжлээр их, дээд сургууль, коллеж төгссөн бол ерөнхий шалгалт өгөхгүйгээр өөрийн сонгосон мэргэжлээрээ тус сургуульд элсэн суралцах боломжтой.

Элсэгчид дараахь баримт бичгийг бүрдүүлсэн байвал зохино. 

Үүнд:

1.      Иргэний үнэмлах,

2.       Бүрэн дунд боловсролын болон түүнээс дээш шатны боловсролын баримт бичиг,

3.      Ерөнхий шалгалтын дүнгийн тодорхойлолт,

4.      Сурагчийн хувийн хэрэг, 10 жилийн тодорхойлолт,

5.      Цээж зураг 3 хувь /3х4/,

6.      Бүртгэлийн хураамж 5000 төгрөг,

7.     Хууль тогтоомжид заагдсан хөнгөлөлтөөр төлбөр төлөх бол холбогдох баримт бичгийг бүрдүүлэн авчрах,

Сургуулийн хаяг холбоо барих утас:

Хичээлийн байр-1: Баянзүрх дүүрэг, 13-р хороо, ЦЭЦЭЭ гүн байр, Утас: 70162668, 91102668

Хичээлийн байр-2: Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, СБ-гудамж-7, Цэцээ Гүн байр, Утас: 326976

Шуудангийн хаяг: БЗДүүрэг, шуудангийн 51-р салбар, 271-р салбар

Хөтөлбөрүүд

Нягтлан бодох бүртгэл /Бакалавр/ Мэргэжлийн ур чадвар Бизнесийн болон санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа, гадаад орчинд шинжилгээ хийж дүгнэлт өгөх, түүний бодлого, технолог...

Дэлгэрэнгүй
Хүний нөөцийн менежмент /Бакалавр/ Байгууллагын хүний нөөцтэй холбоотой хүний нөөцийг бүрдүүлэх, хүний нөөцийг ашиглах, хүний нөөцийг хөгжүүлэхтэй холбоотой чиг үүргүүдийг макро...

Дэлгэрэнгүй
Бизнесийн удирдлага /Магистр/ “Бизнесийн удирдлага”-ын магистрын зэрэг олгох хөтөлбөрийн зорилт нь шинжлэх ухаан, боловсролын салбарт улс төр, нийгэм, эдийн засаг, бизнесийн ухааны ...

Дэлгэрэнгүй
Санхүүгийн менежмент /Бакалавр/ Санхүүгийн удирдлагыг хэрэгжүүлэх, төсөв төлөвлөгөө зохиох, тайлан тэнцэлд шинжилгээ хийж санал, дүгнэлт боловсруулах, санхүүгийн хяналт, шалгалт хий...

Дэлгэрэнгүй
“Боловсрол судлал”-ын магистрын зэрэг олгох хөтөлбөрийн зорилт нь шинжлэх ухаан, боловсролын салбарт улс төр, нийгэм, эдийн засаг, бизнесийн ухааны чиглэлээр сургалт, эрдэм шинжилгээ...

Дэлгэрэнгүй
Удирдлагын ажиллагаанд оролцогчдын харилцааг зохицуулж буй эрх зүйн салбар, институт, төрийн онол, төрийн алба, нийтийн захиргааны удирдлага, удирдахуйн ухаан, маркетингийн өргөн мэд...

Дэлгэрэнгүй
Аливаа байгууллагын маркетингийн менежер нь зах зээл ба хэрэглэгчдийн судалгаа шинжилгээ хийж, байгуллагын хэрэглэгчдийг тодорхойлон, тэдэнд зориулсан бүтээгдэхүүн, үйлчилгээг бий бо...

Дэлгэрэнгүй