“ERASMUS+” ХӨТӨЛБӨРИЙН “ARROW” ТӨСӨЛ
2019 оны 03 сарын 28


Европын холбооны санхүүжилтээр хэрэгжүүлж буй Монгол Улсын их, дээд сургуулиудын эрдэм шинжилгээ, судалгаа, инновацын чадавхийг сайжруулах “Erasmus+” хөтөлбөрийн “ARROW” төсөлд “Цэцээ Гүн” менежментийн дээд сургууль хамрагдаж байна. 

Уг төсөл нь 2018-2020 оны хооронд 3 жилийн хугацаатай үргэлжлэх бөгөөд төслийн зохицуулагчаар Испани улсын  Лас Палмасын Их сургууль (ULPGC-University of Las Palmas de Gran Canaria), төслийн хамтрагч байгууллагаар Испани улсын Лас Палмасын Их сургуулийн ШУТПаркийн сан (Scientific and Technological Park Foundation of the ULPGC), Польшийн Щециний Их сургууль (University of Szczecin), Португалийн Порто их сургууль (The University of Porto), Монголын 12 их дээд сургууль (Монгол Улсын Их Сургууль, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль, Монгол Улсын Боловсролын Их Сургууль, Хөдөө Аж Ахуйн Их Сургууль, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль, Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль, Улаанбаатарын Их Сургууль, Цэцээ Гүн Менежментийн Дээд Сургууль, Отгонтэнгэр Их Сургууль, Шинэ Монгол Технологийн Дээд Сургууль, Хэл Иргэншлийн Дээд Сургууль, Хангай Дээд Сургууль) хамтран ажиллаж байна.

“Арроу” төслийн хүрээнд нийт 7 төрлийн сургалт явагдана. Үүнд:

  • Шинжлэх ухааны мэдээллийн санг ашиглах онлайн сургалт
  • Шинжлэх ухааны англи хэлний танхимийн сургалт
  • Бүтээлийн хулгай, түүнээс зайлсхийх онлайн сургалт
  • Шинжлэх ухааны өгүүлэл бичих чадварыг сайжруулах сургалт
  • Шинжлэх ухааны зөвлөх веб хуудас үүсгэх сургалт
  • Патентын онлайн сургалт
  • Статистик хэрэглээний программын танхимийн сургалт

Мөн төслийн хугацаанд 3 удаагийн нэгдсэн уулзалт болох бөгөөд анхны уулзалт Испани улсын Лас Палмасын их сургууль дээр 2018 оны 4 сарын 5наас 4 сарын 11ны хооронд болсон. Хоёрдахь уулзалт 2019 оны 7 сарын 1нээс 7 сарын 6ны хооронд Улаанбаатар хотод, гуравдахь уулзалт 2020 оны 9 сард Улаанбаатар хотод зохион байгуулахаар төлөвлөж байна. 

Хөтөлбөрүүд

Хэрэглэгчдэд зориулан дээд зэргийн брэндийг бүтээх, түүнийг түгээх, үр ашигтай харилцаа холбоо тогтоох замааар хэрэглэгчидтэй болох тэднийг тогтоон барих, улмаар нэмэгдүүлэх ажлыг хэ...

Дэлгэрэнгүй
Санхүүгийн менежмент /Бакалавр/ Санхүүгийн удирдлагыг хэрэгжүүлэх, төсөв төлөвлөгөө зохиох, тайлан тэнцэлд шинжилгээ хийж санал, дүгнэлт боловсруулах, санхүүгийн хяналт, шалгалт хий...

Дэлгэрэнгүй
Хүний нөөцийн менежмент /Бакалавр/ Байгууллагын хүний нөөцтэй холбоотой хүний нөөцийг бүрдүүлэх, хүний нөөцийг ашиглах, хүний нөөцийг хөгжүүлэхтэй холбоотой чиг үүргүүдийг макро...

Дэлгэрэнгүй
Удирдлагын ажиллагаанд оролцогчдын харилцааг зохицуулж буй эрх зүйн салбар, институт, төрийн онол, төрийн алба, нийтийн захиргааны удирдлага, удирдахуйн ухаан, маркетингийн өргөн мэд...

Дэлгэрэнгүй
Нягтлан бодох бүртгэл /Бакалавр/ Мэргэжлийн ур чадвар Бизнесийн болон санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа, гадаад орчинд шинжилгээ хийж дүгнэлт өгөх, түүний бодлого, технолог...

Дэлгэрэнгүй
“Боловсрол судлал”-ын магистрын зэрэг олгох хөтөлбөрийн зорилт нь шинжлэх ухаан, боловсролын салбарт улс төр, нийгэм, эдийн засаг, бизнесийн ухааны чиглэлээр сургалт, эрдэм шинжилгээ...

Дэлгэрэнгүй
Бизнесийн удирдлага /Магистр/ “Бизнесийн удирдлага”-ын магистрын зэрэг олгох хөтөлбөрийн зорилт нь шинжлэх ухаан, боловсролын салбарт улс төр, нийгэм, эдийн засаг, бизнесийн ухааны ...

Дэлгэрэнгүй